24 ЦАГТ | 525 шинэ тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа

2022 оны 02 сарын 23

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2022.02.23)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 525 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан хоёр хүн нас барсан байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 232
  • Орон нутагт - 293

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3402, гэрийн хяналтанд 11.429 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 784 нь хүүхэд, 208 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 294 хүний бие хүнд, 49 хүний бие нэн хүнд байна.

Тоон мэдээллийг 10 хоногийн өмнөхтэй харьцуулвал эмнэлэг болон гэрээр эмчлүүлж байгаа хүний тоо 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Top