Монголбанкнаас зарласан валютын ханшийн мэдээллээр нэг ам.доллар 2859 төгрөгт хүрчээ. Харин иргэд түлхүү зорин очдог Найман шарга арилжааны төвд нэг ам.доллар дунджаар 2868-2871 төгрөг хүртэлх ханштай байна. Олон улсад өрнөж буй асуудлууд болон хөгжингүй орнуудын эдийн засгийн тэлэлт зэргээс үүдэн валютын ханш өсөж, төгрөгийн ханш унаж байгаа. Монгол Улсын хэмжээнд инфляцын түвшин 14.6 хувьд хүрч өргөн хэрэглээний барааны үнэ өсөж буй энэ үед валютын ханшийн үнийн талаар сурвалжилга бэлтгэлээ.
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭДЭГДЛЭЭС ҮҮДЭН РУБЛИЙН ХАНШ ДАХИН БУУРАХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
Ам.долларын төгрөгтэй харьцах ханш энэ сарын 05-нд 2850 төгрөг байсан бол өнөөдөр 2859 төгрөгт хүрлээ. Монголбанк болон арилжааны банкуудын валютын ханш өсөх тусам Найман шарга төвийн ханш дагаад өсдөг. Урд хилээр ачаа тээвэр орж ирсэнтэй холбоотой нэг хэсэг хүнгүй шахам байсан валют арилжааны Найман шарга төв харьцангуй хөл хөдөлгөөнтэй болжээ.
Тус төвийн гадаах зам дагуу боодолтой мөнгөөрөө нааш даллан, юань авна, доллар авна хэмээн орилох дунд эргэм насны эмэгтэйчүүд хэд хэдээрээ цувран зогсож байв. "Доторх лангууны үнээс өндрөөр үнэлж авна шүү" гэж цуурайтуулан орилох тэднийг олон нийт гар дээрээс наймаа эрхлэгчид гэж нэрлэдэг.
"Дүү, доллар авах уу 2860 төгрөгөөр өгнө" гэх хижээлдүү насны эмэгтэйгээс хэдэн зүйл тодруулах гэсэн боловч арилжаа хийхгүй бол мэдээлэл өгөхгүй хэмээн бултаж байв. Тэрээр Найман шарга төвийн гадна гар дээрээс валют худалдаад нэлээд хугацааг үджээ. Цар тахлын улмаас орлого буурсан бөгөөд сүүлийн хэд хоногт юанийн төгрөгтэй харьцах ханш өссөнөөс хойш арилжаа эрс буурсан байна.
Мөн гадаа зогсдог байсан худалдаачид ихэнх нь мөнгөжөөд доторх худалдааны төвд лангуутай болсон "Тэднээс илүү дэлгэрэнгүйг асуу" гэсээр цааш одлоо. Гар дээрээс ил худалдаа эрхлэгчид доторх үнээс харьцангуй хямд үнээр ам.доллар өгч буй ч худалдаж авахдаа арай үнэтэй авч байв. Тэд ам.долларыг доторх үнээс 3-4 төгрөгөөр үнэтэй авч, зарахдаа 8-11 төгрөгөөр хямд зарж байлаа. Үүнийг бодвол валют авах болон зарах гэж Найман шарга төвийг зорьсон иргэд гадаах худалдаачдаас авах учиртай.
Гэвч иргэд харьцангуй найдвартай, нэг ёсондоо буух эзэн буцах хаягтайгаар нь Найман шарга төвөөр үйлчлүүлж байгаа харагдлаа. Их найман шарга төвийн хажууд зэрэцэн орших олон валют арилжааны төв бий.
Түүний нэгээс гарч ирэх эрхмээс нөхцөл байдлыг тодруулбал, байгууллагын хэрэгцээнд зориулж юанийг төгрөгөөр солиулахаар үнэ, ханш сураглаж яваа гэв. Мөн тэрбээр "Юанийн ханш ойрдоо их өсчээ. Арилжааны банкууд гадаад валют найман шаргыг бодвол хямд үнээр худалдан авч байгаа. Тийм болохоор эндээс л сайн судалж байгаад юаниа төгрөг рүү шилжүүлнэ дээ. Ханш цаашид өссөөр байвал бидний хэрэглэх барааны үнэ тэнгэрт хадах биз" гэлээ.
Үүнээс гадна доторх худалдаачдаас гадаа талбайд зогсож валют арилждаг иргэд яагаад эрс багассан талаар сэм асуувал цагдаагаас шаардлага тавьсан гэв. "Мөн сураг сонсоход тэдгээр худалдаачид саяхан иргэдийн мөнгийг солихдоо ханшийг нь буруу бодсон, дутуу өгсөн зөрчил гаргасны улмаас цагдаа нар ирж албадан явуулсан. Түүнээс хойш гадаа ил задгай арилжаа хийх ченжүүд эрс багассан" гэж байлаа.
ИРГЭД ХАНШ ДАХИН ӨСНӨ ГЭВЭЛ ГАДААД ВАЛЮТАА ХАДГАЛНА ГЭЛЭЭ
Их найман шарга төв рүү орж валютын ханш сонирхвол лангуу бүрд ам.доллар 1-2 төгрөгийн зөрүүтэй үнэтэй арилжаалагдаж байв. Тендерийн улирал ид дундаа явж буй энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ажилтнууд валютаа төгрөг рүү хөрвүүлэх гэж зорих нь элбэг аж. Тэдний нэг болох залуу юань их хэмжээгээр солиулах гэж иржээ. Худалдаачин юанийн ханш өссөн, цаашид мөн өсөх хандлагатай байгааг дурдахад үйлчлүүлэгч залуу ’’Тэгвэл бүгдийг нь солиулахаа түр азная, ер хэсэг хугацаанд хадгалах хэрэгтэй юм байна’’ гэсээр гарч явахтай таарав.
Тус төвийн худалдаачдаас төгрөгтэй харьцах валютын өсөлт, бууралтын талаар байр суурийг нь лавлавал ’’Бүх юм тодорхой харагдаж байгаа биз дээ’’ хэмээн хариуллаа. Учир нь өмнөх жилүүдийг бодвол гадаад руу сурахаар явах оюутан залуус багассан, зах дээр худалдаа эрхлэгчдийн орлого буурсан тул мөнгө солиулах хүн цөөрсөн гэв.
Худалдаачдын нэг нь "Хүмүүс ихэвчлэн доллар л солиулдаг, өдөртөө орж ирэх хүнгүй болохоор уйдсандаа ингээд шатар нүүж биесээ хөгжөөж байна. Өчигдөр Оросын ерөнхийлөгч эвгүй мэдэгдэл хийсэн байна лээ. Рублийн ханш ч сайн унах байх даа" гэв. Уржигдар рублийн ханш 37.5 төгрөгөөс 35.4 төгрөг болон унажээ. Тэдний хэлж буйгаар маргааш, нөгөөдрөөс рублийн ханш дахин унаж магадгүй байна.
ВАЛЮТЫН ХАНШ ӨСӨХӨД ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖАА АМ.ДОЛЛАРТ ШИЛЖҮҮЛЭХ ТОО ИХЭСДЭГ
Арилжааны банкууд нэг ам.долларыг 2854-2858 төгрөгөөр авч, 2863-2868 төгрөгөөр худалдаж байна. Банкууд валютыг хямд авч буй тул иргэд ам.доллар, юань, рубль зэргийг зарж төгрөг болгохдоо ариу ахиу үнэтэй авдагаар нь Найман шаргыг зорьдог аж. Оюутан хүүхдийнхээ хэрэглээний мөнгийг шилжүүлэх гэсэн эрхэм ’’Хэдэн төгрөгөө доллар болгож явуулах гэж ханш асууж явна’’ хэмээсээр тус худалдааны төвөөс гарч ирэхтэй таарлаа. Иргэд төгрөгөө ам.доллар болгон шилжүүлэхэд арилжааны банкууд тэдэнд хямд ханшаар зарах тул гадаад руу мөнгө явуулах гэсэн хэсэг нь банк зүглэцгээдэг байна.
Монгол төгрөгийн ханш суларч, гадаад валют эрчимтэй өссөн энэ үед зарим сэргэлэн хүмүүс төгрөгийн хадгаламжийн дансаа ам.доллар, юань, евро зэрэг валютаар солих нь бий. Тиймээс энэ асуудлын талаар иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг арилжааны банкуудаас тодруулахаар холбогдов.
Гэвч тухайн байгууллагуудын төлөөлөлүүд ’’Энэ талаар нийтэд мэдээлэл өгөх боломжгүй, харилцагчдынхаа мэдээллийг задруулахыг дотоод журмаар хориглодог’’ гэсэн ижил хариултыг өглөө. Тиймээс банкуудын нууцалж буй асуудлыг нээлттэй мэдээллээс шүүж бичлээ.
Энэ оны байдлаар арилжааны банкуудын төгрөгийн хадгаламжийн хүү дунджаар жилийн 7.2-10.5 хувь байна. Харин ам.долларын хадгаламжийн хүү дунджаар жилийн 1.8-3 хувьд хүрсэн. Үүнийг бодолцож үзвэл иргэд хадгаламжаа төгрөгийн дансанд хадгалах нь ашигтай харагдаж болно.
Гэвч гадаад валютын ханш огцом өсөх болсон үед зарим иргэдийн дунд хүүг чухалчилж үзэлгүй төгрөгийн хадгаламжаа ам.доллар болгох хандлага их болсныг Монголбанкнаас мэдээлж байв. Мөн улсын хэмжээнд нийт хадгаламжийн 30 гаруй хувийг гадаад валютын хадгаламж эзэлдэг тоо баримт бий.
ВАЛЮТЫН ХАНШ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ТОГТВОРТОЙ БАЙСАН НЬ ХӨЛ ХОРИОТОЙ ХОЛБООТОЙ ГЭВ
Олон нийтийн дунд инфляцын өсөлт валютын ханшид томоохон цохилт болох вий гэх сандрал тодорхой хэмжээнд байсан. Гэхдээ инфляц өнөөдрийг хүртэл тогтвортой ханштай байгаа.
Тиймээс энэ хугацаанд валютын ханшийг хэрхэн тогтвортой барьсан талаар эдийн засагч Ж.Эрдэнэсайхан "Валютын ханш тогтвортой байсан нь Монголбанкны зүгээс хийж хэрэгжүүлсэн валютын хадгаламж, валютын эх үүсвэрүүдтэй холбоотой. Мөн валютын эрэлтийг бууруулах чиглэлд ихээхэн анхаарч ажилласан. Монголбанкны зүгээс валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр сайн ажилласан гэж болно. Нэмэгдүүлсэн нөөцөө валютын ханшийг барихын тулд ашигласан" гэв.
Түүнчлэн төв банкнаас жилд их хэмжээний валютын нийлүүлэлтийг хийж байгаа аж. Үүний нөгөө талд валютыг нэмэгдүүлэх алтны худалдааг хийж мөн хийдэг байна. Эдийн засаг идэвхжилгүй байсан буюу цар тахлын нөлөө мөн үүнд ихээхэн хамаарчээ. Учир нь хүмүүс хатуу хөл хорионд орж, эдийн засаг бизнесийн орчны идэвхжил суларсан байна. Энэ бол валютын ханш тогтвортой байсан хамгийн том гэж хэлж болохуйц шалтгаан болжээ. Тиймээс цар тахлын нөхцөл байдалтай дасан зохицож, эдийн засаг идэвхэжсэн тохиолдолд валютын ханшинд тодорхой хэмжээний дарамт ирэх магадлалтайг дурдлаа.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь бөөрөө 780,000 доллараар зарах хүсэлтэй эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид ”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM” хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.
Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь бөөрөө 780,000 доллараар зарах хүсэлтэй эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид ”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM” хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.
Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь бөөрөө 780,000 доллараар зарах хүсэлтэй эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид ”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM” хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n