“Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган” үргэлжилж байна

2022 оны 02 сарын 24

Төрийн ордонд болж буй “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган” өнөөдөр /2022.02.24/ нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт:

- Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал,

- Хөвсгөл нуурын тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх,

- Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал,

- Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажиллагаа зэрэг илтгэл танилцуулагдана.

- “Хөвсгөл нуурыг хамгаалах” Үндэсний чуулганы нэгдсэн хуралдаанаас зөвлөмж гарч, Засгийн газар, УИХ-д танилцуулагдан тус зөвлөмжийн хэрэгжилтийг БОАЖЯ хариуцан ажиллах юм.

Нэгдсэн хуралдааны хэлэлцүүлгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ удирдан явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top