Хуульч, сэтгүүлчид худал мэдээллийн талаар хэлэлцлээ

2022 оны 02 сарын 24

Хэвлэлийн Хүрээлэнгээс Глобал Удирдагч Их сургуультай хамтран НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр худал мэдээлэлтэй тэмцэх талаар бодит туршлага, авах арга хэмжээний талаар өчигдөр /2022.02.24/ хуульчид, иргэний нийгмийнхэн, сэтгүүлчдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт Глобал удирдагч Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн ухааны доктор (PhD) Д.Жаргалсайхан, Хуульч Д.Оросоо, "Глоб интернэшнл төв” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэн, "Стар ТВ"-ийн Албаны дарга З.Энхбаяр, "Mongolian Fact-checking center"-ийн Баримт шалгагч Э.Батцэцэг, "Faro foundation Mongolia" ТББ-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Аюур нар оролцов.

Мөн Глобал Удирдагч их сургуулийн Хууль зүйн сургуулийн ангийн оюутнуудын төлөөлөл ирж хэлэлцүүлгийн зочдоос хүссэн асуултдаа хариулт авлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top