ШУА-ийн Тэргүүлэгчид өнөөдөр /2022,02,24/ хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Нэгдүгээрт: ШУА-ийн ээлжит Их чуулганыг 2022 оны 3-р сарын 03-ны пүрэв гаригт хийхээр товлож, энэ үеэр ШУА-ийн 2021 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллгааны тайланг хэлэлцэхээр боллоо.
Хоёрдугаарт: Шинжлэх ухааны менежментийн мэдээлэлийн системийн техникийн ерөнхий даалгаврыг батлах тухай хэлэлцлээ.
ШУА-ийн Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт ШУА-ийн удирдлагын мэдээллийн системийг хийж ашиглалтад оруулах ажил тусгагдсан байдаг. Мөн БШУЯ-аас шинжлэх ухааны салбарын мэдээллийн системийг шинээр хийхээр төлөвлөсний дагуу дээрх ажлыг ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авидаар ахлуулсан эрдэмтдийн баг хийж гүйцэтгэжээ. Өнөөдрийн нөхцөлд манай улсын шинжлэх ухааны байгууллагууд тус бүртээ өөрсдийн системтэй. Гэвч энэ нь харилцан уялдаа багатай, бие биенээсээ мэдээлэл авах бололцоо муу учраас өнөөгийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Ажлын хэсгийнхэн дээрх систем ямар бүтэцтэй байвал цаашид ажиллах бүрэн цогцоор систем байх юм гэдгийг боловсруулснаа Тэргүүлэгч гишүүдэд танилцуулав.
Шинжлэх ухааны менежментийн мэдээлэлийн систем нь стратеги төлөвлөлийн, эрдэм шинжилгээний, хүний нөөцийн, санхүүгийн гэсэн 5 дэд мэдээллийн системтэй байхаар төлөвлөгджээ. Энэ систем бий болсноор маш олон ажил хүний оролцоогүйгээр хийгдэх боломж нээгдэх юм.
ММС-ийн техникийн ерөнхий даалгаварт тэргүүлэгчдийн саналыг тусган Боловсрол, шинжлэх ухааны яаманд энэ оны 3 дугаар сарын 10-ны дотор багтаан хүргүүлж, зохих шийдвэр гаргах ажлыг хариуцан ажиллахыг Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авидад даалгалаа.
Гуравдугаарт: Шинжлэх ухааны Академийн Брэнд ном бүтээх тухай ажлыг хэлэлцэж ШУА-ийн бэлгэ тэмдэгийн ач холбогдлыг тодорхойлох, зөв хэрэглээг бүрдүүлэх, байгууллагын маркетинг сурталчилгааг эрчимжүүлэх зорилгоор ШУА-ийн Брэнд номыг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэх, энэ ажилд шаардагдах хөрөнгө санхүүгийн тооцоог хийх, Брэнд номыг хэрэглэх журмыг боловсруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхийг холбогдох хүмүүст даалгалаа.
Мөн энэ үеэр шинээр байгуулагдсан ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Технологийн инкубаторын бүтэцийг хэлэлцэж эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Сэтгэгдэл ( 1 )
ирхийн тэнэг с.чулуунаа delete хийгээч...