24 ЦАГТ | Ковидын 517 шинэ тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

2022 оны 02 сарын 25

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2022.02.25)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 517 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан дөрвөн хүн нас барсан байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 279
  • Орон нутагт - 238

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3105, гэрийн хяналтанд 9829 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 734 нь хүүхэд, 187 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 235 хүний бие хүнд, 43 хүний бие нэн хүнд байна.

Top