Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар нь 2021 оны ажил үйлсээрээ төрийн байгууллагуудыг манлайлж, “Хөвсгөл аймгийн 2021 оны шилдэг агентлаг”-аар шалгарлаа.
Мөн аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Залуу таны төлөө” арга хэмжээнд идэвх санаачилга гарган, үр дүнтэй ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн үзүүлэлтийг үнэлж, “Хүндэт гэрэгэ”, 200,000 төгрөгийн үнэ бүхий номын багцаар шагнаж урамшууллаа.
Онцгой байдлын газар нь 2012, 2013 онд аймгийн “Оны шилдэг агентлаг”-аар, 2014, 2018 онд Онцгой байдлын байгууллагын “Оны тэргүүний хамт олон”-оор шалгарсан юм.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )