БНХАУ-ын "Хаврын баяр"-т тэрбум хүн аялав

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

40 өдрийн хугацаа үргэлжилсэн хаврын баяр хоёрдугаар сарын 25-нд өндөрлөнө. 2022 оны хаврын баяраар улс орон даяар 1.05 тэрбум зорчигч тээвэрлэсэн төлөвтэй бөгөөд өдөрт дунджаар 26.25 сая зорчигч тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.7 хувиар нэмэгдсэн байна.

 Тодруулбал, төмөр зам 250 сая, хурдны зам 750 сая, усан зам 16.3 сая,иргэний агаарын тээвэр 39.2 сая зорчигч тээвэрлэсэн тооцоо гаргав.

 Зам тээврийн яамны бодлогын судалгааны газрын орлогч дарга Шү Чюй мөн өдөр болсон Зам тээврийн яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Энэ жилийн хаврын баярын аялал ерөнхийдөө тогтвортой, эмх цэгцтэй байж, зорчигчдын урсгал бага, зорчигчдын урсгал нь ажлын болон гэр бүлээрээ зорчиж байхаар голчлон, хаврын баярын өмнөх зорчигчдын урсгал харьцангуй төвлөрч, баярын дараах зорчигчдын урсгал харьцангуй тогтвортой байна" гэлээ.

 Шү Чюй бас хэлэхдээ "Энэ жилийн хаврын баярын зорчигчдын урсгал түрлэгийн шинж чанартай. Их дээд сургуулиудын амралт урсгалын оргил цагаас зайлсхийж, хаврын баярын тээврийн үйлчилгээнд оюутны зорчигчдын урсгалын нөлөөлөл өмнөх жилүүдийнхээс бага болсон байна. Цар тахлын нөлөөнөөс, хаврын баяраар дотоодын жуулчдын урсгал өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан юм" гэв.

 Тэрээр мөн "Бүх орон нутгийн зам тээврийн хэлтэс, ажилчид хаврын баярын аяллын хугацаанд тэргүүн эгнээнд үйлчилж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, ажлын аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтийг саадгүй байлгах зэрэг олон арга хэмжээ авч, хаврын баяр тохиож байгаатай холбогдуулан цар тахал тархахгүй байх, зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, тав тухтай, эмх цэгцтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top