БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэнгүүд, болон сум дундын ойн ангийнхантай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр, Сэлэнгэ аймгийн удирдлагууд “Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор танилцуулга, мэдээлэл хийлээ. Тус аймгийн аймгийн мод үржүүлгийн газруудад өнөөдрийн байдлаар найман сая тарьц, суулгац бэлэн байгааг мэргэлжилтнүүд ярив. Мөн тарьц, суулгацыг үржүүлэх, хортон шавжаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхэд бодлого үгүйлэгдэж байгааг дурдаад, салбар яам анхааралдаа авч ажиллахыг хүсэв.
Ойн салбарын өмнө тулгамдаж буй олон асуудлаар талууд санал солилцоод, уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлуудыг анхаарч ажиллахаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сэлэнгэ аймаг Монгол улс төдийгүй соц нийгмийн үед гадаад улсад дүнз, модон материал вагон вагоноор нь нийлүүлдэг байлаа. 90-ээд оноос урагшаа 4.10-ын гуайлан гаргадаг байсан. Мөн олон жил төмөр замын дэр мод бэлтгэлээ. Одоо байгаа ойгоо нөхөн сэргээх шаардлагатай байна. Ерөөгийн халуун рашаан түймэрт өртөөд юу ч гүй болсон. Эхний ээлжинд энэ газруудаа нөхөн сэргээхгүй бол нүд хальтрам болсон байгаа шүү.\n
Hudlaa too garagaad bn