Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэн “Настнаа дээдэлье” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгууллаа.
Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны дарга М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл болон дүүргийн төлөөлөгчид оролцон ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэн, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Чингэлтэй дүүрэг 170 мянга орчим ахмад настнуудтай бөгөөд дүүргийнхээ ахмад настнуудыг ийнхүү хүлээн авч, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан урлагийн тоглолтыг зохион байгууллаа.
“Улаанбаатар театр”-ын уран бүтээлчид ардын урлагийн тоглолтыг Чингэлтэй дүүргийн ахмадуудад өргөн барилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ муухай боовчин авгай юм болгонд л дуугарч хаана арга хэмжээ болно тэнд л явахын. Ёстой сэжигтэй