Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй иргэдийн бодит тоон мэдээллийг бий болгох ажлын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 1800 гаруй ажилтнуудыг сургалтад хамруулж байгаа билээ.
Чингэлтэй дүүргийн 194 хэсгийн ахлагч, хороо хариуцсан мэргэжилтнүүд ДТМ аргачлалтай танилцаж, уг сургалтад хамрагдлаа.
Хот төлөвлөлт, онцгой байдлын үед яаралтай арга хэмжээ авах, хотод шилжин ирсэн иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар шийдвэр гаргахад баримт нотолгоонд суурилсан хүн aмын бодит тоон мэдээлэл чухал ач холбогдолтой билээ.
Сэтгэгдэл ( 0 )