Украинд байгаа ОЮУТНЫ АР ГЭР: Охин минь үнэхээр өрөвдмөөр байгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

ОХУ өчигдрөөс (2022.02.24) эхлэн Украины нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Украинд байгаа монгол иргэдийн ар гэрийнхэн Гадаад харилцааны яамны гадна жагсаж байна.

Гадаад харилцааны яамнаас энэ сарын 26-28-ны хооронд Украинаас иргэдээ татаж авах талаар мэдээлэл өгөхдөө "Польш руу ирсэн тохиолдолд газраар татаж авна" гэжээ. Нөхцөл байдал хүндэрч болзошгүй байхад шийдвэртэй арга хэмжээ аваагүйд гомдолтой байгаа тул оюутнуудын ар гэрийнхэн ийн Гадаад харилцааны яамны тодорхой шийдвэр шаардаж, жагсаал хийхэд хүрчээ. 

Оюутнуудын ар гэрийнхний хэлж байгаагаар одоогийн байдлаар Украины таван хотод Монголын 29 оюутан байгаа аж. Тэдгээр оюутнууд метроны буудал болон гэрээсээ гарч чадахгүй хүнд нөхцөлд байгаа учраас Унгар хүртэл явах боломжгүй байгаа аж.


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

 

"Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын дэд тэргүүн А.Долгион "Украинд байгаа оюутнуудтай өчигдрөөс хойш байнгын холбоотой байгаа. Оюутнуудын одоо амьдарч байгаа байр халдлагад өртөөгүй. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам нөхцөл байдал хүндэрч байна. 

Одоогийн байдлаар таван хотод нийт 29 оюутан байна. Украинд байнгын оршин суудаг 22 монгол иргэн байдаг гэсэн мэдээлэл авсан. Зарим оюутан нь метроны буудалд байгаа. Зарим нь байрандаа байна. 

Оюутнуудаа агаараар татаж авахад бол хүндрэлтэй гэж ойлгосон. Газраар авахын тулд Польшоор заавал дамжиж байж авах юм байна. Польшийн хил хүртэл явахын тулд оюутнууд маань машинаар зорчих хэрэгтэй. Зарим машинтай хүмүүс нь бензин авч чадахгүй байгаа гэсэн. Шатахуун түгээх станцууд нь ачаалал ихтэй, шатахууны нөөц нь дууссан, ATM-үүд нь ажиллахаа больсон, дэлгүүрүүд хязгаарлалттай болсон гэх мэт асуудлууд цаг өнгөрөх тусам үүсэж эхлээд байна" гэлээ. 
 



Зээ охин нь Харьков хотод сурдаг иргэн "Миний зээ Харьков хотод сурдаг. Одоо 19 настай. Ганц охин маань гэхээс илүүтэй Монголын охид, хөвгүүд тэнд байна шүү дээ. Тэдний төлөө сэтгэл гаргахыг төр засгаас хүсмээр байна. 

Зээ охинтойгоо таван минут тутамд холбогдож байна. Зарим үед утасных нь цэнэг дуусахвий гээд ойр ойрхон залгаж чадахгүй байгаа. Дээд талын удирдлагууд бол маш хариуцлагагүй л хандаж байна. Аль эрт билетээ бичүүлээд явах гэж байгаа хүүхдүүдэд тайлбар, мэдээлэл өгөөгүй юм байна. Гэтэл Унгар, Москвагаар гарч болохгүй гээд буцсан.

Ганц миний хүүхэд гэлтгүй хүний нялх үрс зовж шаналж байна. Одоо метроны буудалд байгаа . Тэдэнд идэх юм алга. Гараад ATM, дэлгүүр орох гэхээр нь айдастай байгаа нь мэдээж. Манай Засгийн газар иргэдээ яаралтай татаж авна л гээд байна. Гэхдээ яг яаж авах гээд байгаа нь ойлгомжгүй. 

Өчигдөр Гадаад харилцааны яамны байранд ирж, холбогдох албан тушаалтантай нь уулзахад, 26-28-ны өдрүүдэд оюутнуудаа бүгдийг нь татаж авна гэж хэлсэн. Энэ үгийг нь сонсоод баярлаад гарсан. Гэтэл одоо яаж авчрах нь бас л тодорхойгүй болчихлоо. 

Харьков хот битүү цэргийн хамгаалалттай байгаа гэсэн. Гадагшаа гарах ямар ч боломжгүй болсон. Хүүхдүүдийг Киев рүү хүрээд ир гээд байгаа юм. Метроны буудлаас гарч чадахгүй байгаа хүмүүс Киев хүртэл явах боломжгүй. Охин минь өчигдөр метронд орсноосоо хойш юу ч идээгүй гэсэн. Охин хүүхдүүд үнэхээр өрөвдмөөр байгаа юм билээ. Бие биенээ дэрлээд хэвтчихсэн байгаа зураг явуулсан" гэж мэдээлэл хуваалцлаа. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(66.181.161.56) 2022 оны 02 сарын 27

tiim sh de huuhduudee ali ert l iruulehgui uursduu hudluugui baij odoo tur zasagryyga dairaad erguunuud

0  |  0
Bathuu(73.37.19.86) 2022 оны 02 сарын 26

Muu gadaad yamnii ariin haalganii hulgaichuud ta nar ene huuheduudiin eruul mend ami nasiig hariutsana shuu!

0  |  0
Арвай(77.205.18.148) 2022 оны 02 сарын 26

Өмнө нь ирсэн хэдтэйгээ ирэхгүй янз бүрийн шалтаг тоочиж байгаад л хорионд орчихлоо шүү дээ. Одоо та нар минь төр засгийг буруутгаад яахав. Бүх л боломжийг хайж л байгаа. Та нар бас ер нь их хувиа хичээсэн нөхдүүд юм даа.

0  |  2
иргэн(202.179.27.182) 2022 оны 02 сарын 26

дайн гарахнээ гэж эрт л яригдаж байсандаа хүүхдээ эрт авчирахгүй дээ

1  |  1
HMM(124.158.70.182) 2022 оны 02 сарын 26

DAIN BOLLOO GEEED BAIHAD ERTHEN BUTSAHGUI UHSENEE HIIJ BAIGAAD BAISAN ERGUUNUUD VE, HENEGGUI ZANGAASAA L BOLOO BIZ,

0  |  2
Top