Сургууль, цэцэрлэгт гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын  Баянзүрх дүүргийн хөтөлбөртэй хамтран дүүргийн 5, 13, 22 дугаар  хорооны 6 сургууль, 6 цэцэрлэгийн удирдлага, багш, сурагч, эцэг эхийн төлөөллийг оролцуулан сургагч багшаар бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургагч багш нарт олон нийтийн оролцоотой сургууль, цэцэрлэгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй, гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадварыг олгосон юм.

 Бэлтгэгдсэн багш нараар дамжуулан сургууль, цэцэрлэгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадвар олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна.

Эх сурвалж: НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top