ОЛОН ӨНГӨ: Залуу үедээ зарим хөгшчүүд боломж олгоё

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

Өнөөгийн нийгэмд хэтэрхий амиа хичээсэн хандлага хэрээс хэтрэх боллоо. Энэ бүхний тод илрэл бол өндөр настны тэтгэвэрт гарчихсан хэрнээ өчнөөн олон жил төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс юм.

Та бод доо. Өдгөө тэтгэврийн нас хэтэрсэн 3500 өндөр настан төрийн байгууллагад ажиллаж байгаа дүн мэдээ байна. Залуу хойч үедээ ажлын байраа өвлүүлээд үлдээх зүрх сэтгэл тэдэнд яагаад алга байна вэ. Мэдээж энэ бүхэнд нөлөөлж буй хамгийн гол зүйл нь санхүүгийн хөшүүрэг. Тэтгэвэр авна, дээрээс нь цалингаа авна. Тэр хөгшчүүд яагаад ийм амиа хичээдэг юм бэ. Насаараа төрд ажиллачихаад хойч үедээ зайгаа тавиад өгчихөж болохгүй гэж үү.

Тэдний эзэгнэж буй 3500 ширхэг ажлын байранд амьдралаа хөл дээр нь босгох гээд  чармайж яваа залуус ажиллавал зүгээрсэн. Ипотекийн орон сууц, зээлийн машинтай яваа залуустаа боломж олгоод  болж өгвөл тэтгэвэрт гарах насандаа л гавьяаныхаа амралтад гарчихмаар юм, манай хөгшчүүд. Ядуурал, ажилгүйдэлтэй нүүр тулж байгаа залуу үеийнхнийхээ зарим нэг зовлон жаргалыг өндөр настнууд маань чин сэтгэлээсээ ойлгох гээд нэг үзээсэй. Үнэндээ манай улсын өндөр настнууд төрөөс тэтгэмж, залуу үеэсээ хайр халамж нэхсэн нэлээн ярвагар нөхдүүд л явдаг болж дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.171) 2022 оны 03 сарын 01

Зөв. Залуучуудынхаа боломжийг битгий хулгайлаач. Ичих нүүргүй пм даа. Тэд цөм МАН- ын гишүүд Ичиж амьдраасай

0  |  0
Өлзийбаярт(202.126.88.153) 2023 оны 06 сарын 13

Манай ахмадууд гэж ярвасан хүмүүс явдаг болжээ гэж бичжээ. Өлзий баяраа Чи нас өндөр болохоороо хөл гар чинь янгинаад өвдөөд байхаар аяндаа ярвайх биш өвчиндөө шаналаад шүдээ зуугаад явдагийг ойлгодог болноо. Эсвэл чи өндөр наслалгүй эртхэн хорвоогоос халихаа мэдээд өндөр насласан хүмүүстэй харшилтай болчихсон юмуу .Харин насаараа даргын зөөлөн олбог дээр заларсан хүний тухай ярьж байвал түүнийг ойлгоно.нийтлэлийн төгсгөлд бүх ахмадыг ярвайдаг гэж бичсэн байна гэж ойлгов.

2  |  1
уншигч(202.70.36.226) 2022 оны 03 сарын 01

Тийм ээ ер нь бол 50 нас хүсэн цаашдаа ажлын байраа залуучууддаа үлдээе гэсэн хандлагатай бодолтой 20, 30 жил ажилласан хүмүүсээ нас заалгүй ТЭТГЭВЭРТ нь гаргадаг болчихвол олон ажлын байр залуучуудад маань нээгдэнэ дээ. Яг үнэн хэрэгтээ 55, 60 насаа хүлээгээд гарахыг маш ихээр хүсэж байгаа маш олон хүний нэг нь би ю байгаан. Би улсад 34 дэх жилдээ ажиллаж байна. Гэхдээ 55 нас хүрээгүй болохоор, эсвэл 4 хүүхэд гаргаж гэртээ зүгээр суугаагүй болохоор тэтгэвэртээ гарч чадахгүй байгаа. эрт гарах боломжит эрх нээгээд өгчихвөл шууд өргөдлөө өгөөд гарахад бэлэн л байна

1  |  0
123(203.98.76.9) 2022 оны 03 сарын 01

зөв, хийх ёстой насан дээрээ хийх зүйлээ хийсэн бол гэртээ үр ач нараа харна уу, хувиараа бизнесээ хийнэ үү, залуу хүмүүст боломжийг нь олгох хэрэгтэй,

0  |  0
Sonjigch(202.21.109.44) 2022 оны 03 сарын 01

S.Bayaraas eer tetgeveriin ni tsartsaah asuudal hundsen erenhii said turehgui bololtoi Shinjleh uhaanii baiguullagad ajillaach gereesee 2zaluu ajiltnii tsalingiin San hoosolj suugaa hugshtsuuliig ehleed amraagaasai

0  |  0
Zochin(122.201.21.130) 2022 оны 03 сарын 01

үнэн шүү мийний ээд ГТҮ-т гаж дон нь иэсэн 2 авгай ажиллаж байна

0  |  0
зочин(122.201.23.84) 2022 оны 03 сарын 01

Бид нар бас залуу насыг тойроогүй дайраад гарсан хүмүүс шүү. Чи өнгөрсөн рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чинь чамруу их буугаар буудна гэж үг байдаг. Чадвартай, мэдлэгтэй, ажлаа хийж, хариуцлага хүлээж чаддаг бол мань мэтийн хөгшчүүлд атаархаж, уурлаад суухгүй л байсан байхдаа!!!

0  |  0
нарангэрэл(66.181.160.49) 2022 оны 03 сарын 01

төрийн албанд ашиг хонжоо эрх мэдэл гээд бүх зүйл байгаа болохоор суугаад байгаа юм. ялангуяа яам тамгын газар гээд бас их хуралд гээд салж чадахгүй зүйлүүд

2  |  0
Top