Өнөөдөр буюу гуравдугаар сарын 01-нд Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиож байна.
Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас “Гамшиг, хямралын улмаас орон гэргүй болсон иргэдийн иргэний хамгаалалт ба менежмент; сайн дурынхны үүрэг ба цар тахалтай тэмцэх нь” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.
Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 59 жинхэнэ гишүүн, 16 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.
Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Манай онцгойхон иргэний хамгаалалт гэдэг үгнээс их цэрвэж, зугатааж байсан он жилүүд бий шүү. Манай улс чинь иргэний хамгаалалтын байгууллагатай байлаа шдээ. Хүйтэн дайны үеийн цэрэгжсэн байгууллага гэж, өө бас соц үзэл санаатай ч холбож түүнээс цэрвэдэг байлаа. Жижиг манайх шиг улсад ийм туйлшрал хор уршигтай юм шүү. Одоо ойлгодог болж дээ. Цаг хугацаа бүхнийг байр байранд нь тавьдаг.