Өнгөрсөн амралтын өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул иргэдийн золголт, мөн Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг хүртсэн Э.Хархүү болон Монгол Улсын заан цол хүртсэн Ханхонгор сумын уугуул, говийн хүчтэн дэвжээний бөх Ц.Одбаяр нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Энэ үеэр “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр, группийн хэрэгжүүлж буй “Хайрын хот” хаус хорооллоос Монгол Улсын заан Б.Одбаярт үндэсний бөхийн амжилт, шинэ цолыг нь мялааж 62,3 метр квадрат твин хаус бэлэглэсэн юм.
Ц.Одбаярын хувьд Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 99 жилийн их баяр наадамд долоо даван шөвгөрч байсан билээ.
“Эрхэт Монгол” группийн хэрэгжүүлж буй “Хайрын хот” төсөл нь Нисэхийн тойргоос 9 км буюу Өлзийт хороололтой хаяа залган сүндэрлэх 2200 айлын хаус хороолол юм. Төслийн нээлт гуравдугаар сарын 8-ны өдөр буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр нээлтээ хийх ажээ.