24 ЦАГТ: Ковидын 305 тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас баржээ

2022 оны 03 сарын 01

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

( 2022.03.01 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 305 шинэ тохиолдол батлагджээ. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 80-аас дээш насны хоёр иргэн нас баржээ

Шинээр бүртгэгдсэн тохиолдол

  • Улаанбаатарт - 139
  • Орон нутагт - 166
  • Зөөвөрлөгдсөн-0

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2419, гэрийн хяналтанд 7695 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 633 нь хүүхэд, 129 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 204 хүний бие хүнд, 31 хүний бие нэн хүнд байна. 

Top