Ёс зүйн жилийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас "Сайдад и-мэйл бичээрэй" 14 хоногийн аяныг энэ оны хоёрдугаар сарын 01-14-ний хооронд зохион байгуулсан. Энэ хугацаанд 1052 санал боловсролын сайдад ирснээс 577 нь ёс зүйн зөрчил, харилцаа хандлагын доголдол, ялгаварлан гадуурхалттай холбоотой байжээ.
Захидлыг төрлөөр нь ангилбал:
-Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт
-Боловсролын удирдах ажилтны ёс зүй, хүний нөөц, байгууллагатай холбоотой
-Багш, ажилтан – сурагч, оюутан - эцэг эх, асран хамгаалагчдын хоорондын үл ойлголцол
-Суралцах орчны аюулгүй байдал
-Тусгай хэрэгцээт хүүхэд, тэдний асран хамгаалагчдад тулгарч буй бэрхшээл
-Сурах бичиг сургалтын хөтөлбөр, агуулгатай холбоотой
-Ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага гэсэн дэд хэсгүүдэд багцлав.
Захидлын ирүүлснээр нь ангилбал:
-52 хувийг эцэг эх, асран хамгаалагч
-28 хувийг салбарын багш, ажилтан
-12 хувийг сурагч
-8 хувийг оюутнууд ирүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )