Аврагч холбоочин, дуудлага хүлээн авагч нарыг сургалтад хамруулж байна

2022 оны 03 сарын 01

Нийслэлийн Онцгой байдлын газраас аврагч холбоочин, дуудлага хүлээн авагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтыг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн 3D танхимд зохион байгуулж байна.

Сургалтад бүтцийн нэгжүүдийн  60 гаруй алба хаагч хамрагдаж байгаа холбоо зохион байгуулалт, цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм, эмнэлгийн анхан шатны тусламж,  цэргийн холбоо түүний бүтэц, холбооны үүсэл, хөгжил, хэтийн төлөв,  хувь хүн ба харилцан ярианы соёл,  анги, салбарт ашиглагдаж байгаа аналоги болон тоон радио станцын ашиглалт, ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг, мэдээлэл олгох юм.

Ингэснээр аврагч холбоочин, дуудлага хүлээн авагчдын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар,  цэргийн сахилга хариуцлага, харилцан ойлголцол, ажлын уялдаа, харилцаа хандлагыг дээшлүүлэх ач холбогдолтой гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top