Баянхонгор аймгийн БОАЖ-ын газарт фургон автомашин гардууллаа

2022 оны 03 сарын 01

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны зүгээс өнөөдөр /2022.03.01/ Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт цөлжилт, байгаль орчны доройтол, агаарын бохирдолттой тэмцэх ажилд нь дэмжлэг болгож Фургон маркын автомашиныг хүлээлгэн өглөө.

Автомашиныг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар Баянхонгор аймгийн БОАЖ-ын газрын дарга Э.Ганзоригт гардуулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top