ХХАА-н сайд З.Мэндсайхан Улсын аварга тариаланчаар шалгарсан Азаханы Авдалын аваргын цом, өргөмжлөл, тууз, энгэрийн тэмдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав нарын хамт гардуулан өглөө.
Ховд аймгийн Мянгад сумын уугуул А.Авдал нь газар тариалангийн үйлдвэрлэлийг тасралтгүй 45 жил эрхэлж, ажлын арга барил туршлагаа хүүхдүүддээ болон залууст зааж сургасаар ирсэн тэргүүний тариаланч юм.
Хүүхдийнхээ хамт нийт 20 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо, нарийн ногоо тариалдаг бөгөөд шавь нар дундаас нь сумын тэргүүний тариаланч гурав, аймгийн тэргүүний тариаланч хоёр төрөөд байна. Түүний хөдөлмөр зүтгэл амжилтыг үнэлж, сум, аймгийн тэргүүний тариаланчаар тодруулж байв.
Сэтгэгдэл ( 1 )
Ангийн найздаа баяр хүргэж амжилт хүсье. Намартаа уулзанаа.