Сүхбаатарын төв талбайд болсон “No War” жагсаалыг тайван бус болгосон “Даяар Монгол” хөдөлгөөн, “Хөх Монгол бүлгэм”-ээс өнөөдөр /2022.03.02/ мэдээлэл хийлээ.
Тэд Д.Монголхүү, Э.Одбаяр нарт худалдагдсан хэдэн залуу Украин улсын далбааг бариад жагсаж байгаа нь бодлогогүй үйлдэл байсан гэдгийг тодотголоо.
Хэвлэлийн бага хурлын үеэр “Хөх Монгол бүлгэм” ТББ-ын тэргүүн Д.Гансүрэн “Дэлхийн хэмжээний том дайн болж болзошгүй нөхцөл байдалд байна. Санаатай байдлаар залуусыг өдөөн хатгасан үйлдэлүүдийг зарим нэр бүхий улстөрч болон Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн хүртэл мэдэгдэл гаргалаа. Үүнийг өөгшүүлж төв талбайд “No War” гэсэн Украин улсын далбаатай, уриа барьсан нөхдүүд жагсаал хийлээ. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлсэн үйлдэл. Иймээс бид төв талбайд очиж хүч хэрэглэн далбааг нь булааж авч, таслан зогсоосон. Зөвхөн тэр залуусын бодлогогүй үйлдлээр Монгол улс тарах вий” гэв.
Түүнчлэн “Дайныг хүсэж байгаа нэг ч ард түмэн байхгүй. Одоо болж байгаа дайн бол Орос, Украины хооронд болж байгаа үйл явдал. Үүнд гуравдагч оронд ямар ч хамаагүй. Орос улсыг дайнаа зогсоо гэж байгаа нь эргээд Монголд маш их хохиролтой. Жишээ нь, наашаа нийлүүлэх бензин, цахилгаанаа зогсооно. Талбай дээр зогссон залуусын гаргасан үйлдэлээс болж ард түмэн хохирно” хэмээн ярилаа.
Бэлтгэсэн Н.Еркегүль
Сэтгэгдэл ( 10 )
ednuus gujaagaas sahuujdeg yum shige
Энэ халзан лалруудыг зайлуулаач Монголын цагдаа нараа. Хэзээ та нар ийм эрүүгийн элементүүд, гудамжныхантай хамтардаг болчихсон юм бэ? Монголын цагдаа, хууль сахиулахынхан байхад улан цайм хууль уландаа гишгээд бид нар хэв журам сахиулна, ална тална гээд цээжээ дэлддэг худлаа хөөрсөн бааснууд. Монголын цагдаа нар энэ муу бааснуудыг таарсан газраа гөлөг болгож явснаас биш, өөрсдөө гөлөг болж ард нуугдаж байгаагүй, ичиж амьдар цагдаа нараа.
Хойноо хэдэн хачин бддаа нарыг зогсоочихсон. Дэмжээд байгаа Путин нь Украйны нацистуудтай байлдаад байна гээд байдаг. Энэ бдда нар хужаа нартай тэрсэлдээд иргэдээ хамгаалан гээд Путинг бддаг дуурайгаад Хужаа нар цэргээ оруулаад ирэх вий дээ.
Даяар Монгол, Хөх Монгол бүлгэм хаанаас санхүүждэг нь ингээд ил болов оо,бузар булайгууд
ЭНЭ ХЭДЭН ХУВАЛЗНУУД ЖИНХЭНЭ ГАДНААС САНХҮҮЖДЭГ ЭХ ОРОНЧ , ҮЗЭЛТ ДҮР ЭСГЭСЭН УРВАГЧИД !!! ЭДНИЙ БУЛАЙГ УХВАЛ ДАЛАЙ !!!
galaa tuleh,yandangaa hooloh ,garaa ugaah geh metee zaalgaad l meliigeed suuj baihgui yun ch haa hamaagui yumand sambaganaav dee ene hed...Ha ha ha omnoos ni ichchih yumaa yaltai bilee....
Зөв бодлого , эх орон ч үзэл гэдэг дотоодод болж байгаагаа л эвцэлдүүлчих хэрэгтэй шүү дээ эх орон чид минь ээ \n
алиа гарууд шүү....
Зассан эзэндээ янаг гэдэг шиг бусдын гар хөл болж явахаа болино уу, алгын чинээ даавуу булаацалдаад яах нь вэ, харин ч хамтарч дайн хэрэггүй гээд жагссан бол жинхэнэ босоо байх байлаа, шар өнгийг үзэн ядаад хэрэггүй ээ, сөнөж мөхсөн манжийн талаар ч яриад хэрэггүй, одоо хавар болж байна хээр талаар цэцэрлэгт хүрээлэнд шар өнгөтэй багваахай цэцэг ургана, шар яргуй ургана, бүгдийг нь манжийн тугны өнгө гээд зулгааж хаях уу, оросыг эсэргүүцэхгүй үзэл бодлоо илэрхийлэхгүй байж болно гэхдээ дайныг нь эсэргүүцэх ёстой.
Ардчилсан улсын иргэн хэн боловч үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэйсэн. Орос улсын иргэд өөрсдсс дайныг эсэргүүцэж жагсаж байгаа... өчигдөрийн Украин улсын төрийн далбааг булааж байгаа байдал нь арай ч дээ л гэмээр байлаа. АРАЙ ч ДЭЭ “Даяар Монгол” хөдөлгөөн, “Хөх Монгол бүлгэм”-ээс өнөөдөр /2022.03.02/ мэдээлэл хийлээ\n