Жендэрийн үндэсний хороо, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү аяныг “Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриан дор зохион байгуулж, жендэрийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, нийгмийн сэтгэлгээг бий болгож аянд нэгдэхийг дүүргийн нийт хамт олон, дэргэдэх байгууллагууд, ажилтан, албан хаагч, иргэдээ уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )