Он гарсаар Онцгой байдлын байгууллагад 16 удаагийн гол, нуурын мөс цөмөрсөн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгааллаа.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 2-ны өдрийн байдлаар Монгол орны бүх гол мөрөн, нуур тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч зарим голын дунд болон адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нимгэрсэн байна.
Цаашид мөсний үзэгдэл эрчимжиж мөс нимгэрч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )