Украинд суралцаж байсан оюутнууд болон зарим иргэд өнөөдөр (2022.03.03) эх орондоо ирлээ.
Тодруулбал, Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас эх орондоо буцах хүсэлт гаргасан 58 иргэн Польш улсад хүрсэн. Эдгээр иргэдээс гурав нь хоёрдугаар сарын 27-ны өдөр эх орондоо ирсэн билээ. Харин өнөөдөр Украинд байсан 15 иргэн болон Унгар улсад амьдарч байсан нэг иргэн Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирлээ.
Сануулахад, Украин дахь иргэдийн асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр өгсөн мэдээлэлдээ "Хоёрдугаар сарын 25-наас иргэдээ татаж авч эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар хүсэлт гаргасан иргэдээ бүгдийг нь 100 хувь татаж авлаа. Үлдсэн оюутнууд Польшийн хилээр гарсан. Ийнхүү нийт 58 иргэн Польш руу гарсан бөгөөд тэднийг эх оронд нь авчрах ажил үргэлжилнэ. Энэ үйл явцад Польш дахь Монгол иргэдийн оролцоо чухал байсан.
Украинд Монголын элчин сайдын яам, консул байхгүй. Харин өргөмжит консул нь Киев хотод байдаг. Польш улс дахь элчин сайдын яамны дипломат төлөөлөгчид дөрвүүлхнээ 24 цагаар ажиллаж оюутан татах ажлыг гүйцэтгэсэн" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )