Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоолоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшиг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо.

Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулна.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар 2022 оны гуравдугаар сарын 14-ний  18:00 цаг хүртэл явагдана.

Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д элсэгчийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ сонгож бүртгүүлнэ.

Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7777777(202.9.40.50) 2022 оны 03 сарын 31

одоо монгол хэл сүйрлийн эрмэг дээнр байна ....монгол хэл маш муухай хэл болсон ... уг нь монгол ” ХЭЛ ЕРӨӨЛИЙН ХЭЛ БАЙЛАА ” ... одоо хараалын хэл болсон юм шиг санагдаж байна ... одоо ” аймаар ” ёо ёо ” ” ядаж ” гэх мэт дандаа муу ерын хэллэг хэлдэг болсон байна .. үүнийг таслан зогсоох хэрэгтэй ...

1  |  0
Top