НОБГ-ын өргөтгөсөн шуурхай хурал боллоо

2022 оны 03 сарын 03

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын өргөтгөсөн шуурхай хурал боллоо. Хуралд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Аврах ангийн захирагч, дарга нар оролцсон юм. Хурлын эхэнд Давтан сургалт сэргээн заслын төв 113 дугаар ангийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, ахлах дэслэгч Ц.Энхтуяа “Алба хаагчдын албанаас чөлөөлөгдөж буй шалтгаан, хүчин зүйлсийг тодорхойлох, ажлаас халшрах хам шинж” судалгааны танилцуулга хийлээ.

Мөн 2022 оны 02 дугаар шуурхай хурлаас өгсөн үүргийн биелэлт, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, Баянгол, Налайх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулга хийж, хурлын төгсгөлд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах талаар тодорхой үүргүүдийг өгсөн юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top