Аврагчид мөсөн доогуур хамтарсан шумбалт хийж байна

2022 оны 03 сарын 03

ОХУ-ын Эрхүү мужийн Байгалийн эрэн хайх, аврах отрядад зохион байгуулагдаж байгаа “Өвлийн улиралд усны гүнд шумбалт хийх хамтарсан дадлага сургууль” гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Онцгой байдлын байгууллагаас 10 алба хаагч оролцож байгаа бөгөөд ОХУ-ын алба хаагчидтай хамтарсан шумбалтын дадлага хийж байгаа юм.

Алба хаагчид 10-20 метрийн гүнд нээлттэй амьсгалын аппараттай мөсөн доогуур шумбалт хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top