Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Өнөө шөнө Дорнодын өмнөд, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд:
Маргааш өдөртөө Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2022 оны гуравдугаар сарын 05-наас гуравдугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын төлөв
5-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 6-нд Хэнтийн уулархаг нутгаар, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи 5-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Сэтгэгдэл ( 0 )