Сурагчид дөрөвдүгээр сарын 4-нөөс ДОЛОО ХОНОГ АМАРНА

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 04

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дөрөвдүгээр сарын 4-нөөс долоо хоног амарна. 

Нийслэл болон орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл 2022 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн билээ. Энэ улиралд сурагчид долоон долоо хоног хичээллэх аж.

Улмаар дөрөвдүгээр сарын 4-нөөс амралт эхэлж, долоо хоног үргэлжилснээр сурагчид дөрөвдүгээр сарын 11-ний даваа гаригт хичээлдээ явж эхэлнэ. 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ жилд гурван улиралтайгаар хичээллэж байгаа. Эхний улиралд 16 долоо хоног хичээллэж, арванхоёрдугаар сарын 18-наас амарсан. Харин хоёрдугаар улирлын хичээл хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн билээ.

Эх сурвалж: БШУЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top