Эрдэс баялгийн салбар төсвийн орлогын 30.1%-ийг бүрдүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 04

Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 1,012.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 301.5 тэрбум төгрөг буюу 42.4%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 304.6 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 147.5 тэрбум төгрөг буюу 93.9%-иар буюу бараг 2 дахин өсжээ.

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 30.1%-ийг бүрдүүлж байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал, уул уурхайн салбараас 299.1 тэрбум төгрөг буюу 29.5%, тусгай зөвшөөрлийн төлбөр 2.8 тэрбум төгрөг буюу 0.3%, бусад орлого 2.8 тэрбум төгрөг буюу 0.3% байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top