Манай улсын шатахууны үлдэгдэл нөөцийн хэмжээ хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар өмнөх 10 хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, АИ-92 автобензиний нөөц 44 хувь, А-80 автобензин 24 хувь, 22.6 хувиар тус тус нэмэгджээ.
Он гарсаар манай улс нийт 293.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд, А-80 автобензин 5.5 мянган тонн, АИ-92 109.6 мянган тонн, АИ-95/98 3.1 мянган тонн, дизель түлшний 148.3 мянган тонн, онгоцны 3.5 мянган тонн түлш, 23.5 мянган тонн бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )