Энэ өдөр /2022.03.05 / Эрдэнэбулган сумын өндөр настан Б.Саран 100 насны сүүдэр зэрэгцэж ертөнцийн олны ахмад нь болж есөн хүсэл нь биелэн жаргаж байна.
Азай буурал Б.Саран гуайг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг аймгийн Засаг дарга М.Батжаргал уламжлан гардууллаа.
Насны найранд нь Б.Саран гуайн ах дүү, үр хүүхэд, ач гуч, төрөл төрөгсөд, нутгийн зон олны төлөөлөл хүрэлцэн ирж ерөөл өргөлөө.
Сэтгэгдэл ( 0 )