Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2022.03.06/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 173 тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн халдварын 87 Улаанбаатар хотод, үлдсэн 86 хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна.
Харин халдвар авч эмчлэгдэж байсан нэг иргэн нас баржээ. Ингэснээр Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 2102 боллоо.
Тэгвэл өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д биеийн байдал нь маш хүнд гэсэн оноштой 19 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )