Реалити шоуны од Ким Кардашъяан өнгөрөгч оны 2-р сард гэр бүл цуцлуулах өргөдлөө өгөөд байсан. Түүний энэхүү хүсэлтийг өнгөрөгч лхагва гарагт Лос Анжелес хотын шүүхээс эцэслэн шийдвэрлэж албан ёсоор гэр бүлийг нь цуцласан байна.
Канье Уэст болон Ким Кардашъяан нар 2012 онд болзож эхэлсэн. Үүнээс хоёр жилийн дараа Итали улсад тансаг хурим хийж дөрвөн хүүхэдтэй болсон. Гэсэн хэдий ч реппэр Канье Уэстийн сэтгэцийн хоёр туйлт эмгэгээс үүдэлтэй хачирхалтай үйлдлүүд нь Ким болон хүүхдүүдэд нь сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.
Тиймээс салах өргөдлөө өгсөн Ким Кардашъяан "Бидний гэр бүлийг шүүхээс албан ёсоор цуцаллаа. Тиймээс Каньег үүнийг хүлээн зөвшөөрч хүүхдүүдээ эв найрамдалтайгаар өсгөхөд тусалж, илүү сайн зам руу хөтөлнө гэдэгт найдаж байна" хэмээжээ.
Ким Кардашъяаны хувьд комедиан Пет Дэвидсонтой болзож байгаа бол Канье Уэст экс эхнэртэйгээ усны дусал мэт ижилхэн Чэйни Жонстой болзож байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )