Сэтгэцийн эмгэгтэй болсон Канье Уэстийн АЙМШГИЙН клип

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 06

 

44 настай реппэр Канье Уэст хэдхэн хоногийн өмнө "Eazy" хэмээх дууны клипээ цацсан. Тус дууны клип дээр Ким Кардашъяаны найз залуу болох Пет Дэвидсонтой төстэй хүүхэлдэйг хулгайлж, толгойг нь тастаж буй үйл явдал гардаг бөгөөд “God saved me from that crash/ Just so I can beat Pete Davidson’s ass” хэмээн өгүүлбэрийг дуундаа багтаажээ

 

 

Каньегийн энэхүү дууг сонссон хүмүүс  "Маш аймшигтай" хэмээн дүгнэжээ. Хоёр туйлт сэтгэцийн эмгэгээр өвчилсөн Канье комедиан Пет Дэвидсоныг гэмтээхвий хэмээн айж байгаагаа илэрхийлж байсан Ким Кардашъяан түүнээс яаралтай салах хүсэлтэй байгаа тухайгаа өнгөрсөн долоо хоногт харьяа шүүхэд мэдүүлсэн. Мөн Ким Кардашъяан Пет Дэвидсонд ямар нэгэн муу зүйл тохиолдох юм бол Каньег хамгийн түрүүнд буруутгах болно хэмээн мэдэгдэж байсан удаатай.

 

 

Канье Уэст жүжигчин Жулия Фокстой үерхдэг байхдаа Валентины баяраар экс эхнэртээ машин дүүрэн сарнай бэлэглэсэн нь багагүй дуулиан тарьсан. Энэхүү үйл явдал мөн Eazy дуун дээр гардаг бөгөөд Пет Дэвидсон гэгдээд буй дүрийн толгой дээр сарнайн үр асгаж, сарнай ургаж гүйцмэгц тастаж аван, Кимд илгээж буй дүрслэл гардаг байна. 

 

 

Ким, Канье нарын гэрлэлтийг өнгөрөгч лхагва гарагт албан ёсоор цуцалсан бөгөөд Канье Уэст олон нийтийн сувгаар дамжуулан түүнтэй эргэн нийлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан ч эцэст нь экс эхнэртэйгээ ижилхэн харагддаг Чэйни Жонс гэх эмэгтэйг сонгосон билээ. Чэйни Жонсыг Кимтэй адилхан хувцаслаж, хаа сайгүй хамт явах болсон тэрээр хэрээс хэтэрч байна хэмээх сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд тархах болжээ. 

 

 
 
 
 
 
 

 

 
 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(86.111.137.154) 2022 оны 03 сарын 11

setgetsiin ubchin ayultai

0  |  0
Kanye har gichii(202.9.41.144) 2022 оны 03 сарын 10

Hajudlih har tsamtsta awgai yag kardashian shig boltsan bnshd goy orlulagch hij chadaj bn bayr hvrgey svvld garsan duug sonsoro aygu goy duu bsn dagaj duulmar

1  |  0
Haha(202.9.41.144) 2022 оны 03 сарын 10

kanye hajuudli har tsamtstai ulbiisen emeeg harda yag bubuchin emee

0  |  0
(148.60.92.227) 2022 оны 03 сарын 10

ene yanhanyyd Mongold hereggyi ee!!ene tegeed ardchilal uu?...........Mongoloo aldmaryyd aa!!!

0  |  0
Kimbabd(202.9.40.224) 2022 оны 03 сарын 09

Goy duu bn.kimbab vhesei teneg shaaltsdagv porno gichii yanhan gdg od bilvv yuch bilee ineed hvrjle.Porno yanhan kimbab gj od ene har yumtaiga shaaltsdgvm bsan tgd salj bhgv yu shaaltsdagvm bj porno od gd hiiltsen goshnogo harulhas tsaashgv har awgai

2  |  3
Top