ХУД-т гарсан галаас 12 иргэний амь насыг аварчээ

2022 оны 03 сарын 07

"Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар барилгын гадна фасад шатаж байна" гэсэн дуудлага өчигдөр /2022.03.06/ НОБГ-т 14:07 цагт иржээ. 
 


Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 15:50 цагт галыг бүрэн унтраалаа.

Мөн утаажилтын бүсээс барилгын ажил эрхэлж байсан 12 иргэнийг гаргаж, амь насыг авран хамгааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top