Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн хугацаат албаны түрүүч, байлдагч нар Техник, технологийн политехникийн коллежид барилгын өргөн мэргэжил болон хүнд машин механизмын засварчин, автомашины засварчин, өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн засварчин, компьютерийн оператор зэрэг мэргэжлүүдээр мэргэжлийн боловсрол олгох сургалтад 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн суралцаж байна.
Энэхүү сургалтын онолын хичээлийг тус ангийн байрлалд Техник, технологийн политехникийн коллежийн багш нар удирдан явуулсан бөгөөд дадлагын сургалтыг тус сургуулийн материаллаг баазыг түшиглэн амжилттай зохион байгуулсан. Тухайн сургалтын гол зорилго нь ангийн хугацаат цэргийн алба хаагчид бүгд тусгай мэргэжил эзэмшиж олон улсад магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн үнэмлэх гардаж авахаараа онцлог юм.
Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Барилга Угсралт Засварын Батальоны захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга Хошууч Б.Гантогтох
Сэтгэгдэл ( 0 )