Нийслэлийн 88 цэцэрлэгт 3575 хүүхдийг нэмэлтээр элсүүлэхээр болжээ.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар өгсөн чиглэлийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Танхимын сургалтад шилжих тухай” 2022 оны А/38 дугаар тушаалаар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг танхимын сургалтад шилжүүлэх, хоёр настай буюу цэцэрлэгийн бага бүлэгт хүүхдүүдийг элсүүлэн суралцуулахаар шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн төрийн өмчийн нийт цэцэрлэгийн бага бүлэгт 10597 хүүхдийг элсүүлжээ. Үүнээс гадна төрийн өмчийн цэцэрлэгүүдийн онцлог, ачаалал зэргийг харгалзан тодорхой хаяг байршлын шалтгааны улмаас цахимаар бүртгүүлэх боломжгүй болон зорилтот бүлгийн хүүхдийн баримт бичгийн бүрдлийг үндэслэн 8112 хүүхдийг бүртгэж, элсүүлсэн байна.
Элсэлт, бүртгэлийг зохион байгуулсны дараагаар нийслэлийн 8 дүүргийн 88 цэцэрлэгт нийт 3575 хүүхдийг элсүүлэх сул орон тоо үлдсэн судалгаа гарсан байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид дараах цэцэрлэгүүдэд хандан, харьяаллын дагуу хүүхдээ элсүүлэн суралцуулах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )