[КОВИДЫН ДАРАА] Эм хэрэглэлгүйгээр цусаа шингэлэх 5 арга

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 07

Хүний идэж буй хоол хүнс, амьдралын хэв маяг зэрэг олон зүйлээс шалтгаалан цус өтгөрдөг. Түүнчлэн коронавирусний халдвар авсны дараа цус өтгөрөх, түүнээс шалтгаалсан хүндрэл үүсэж, эрүүл мэнд, цаашлаад амь насанд нөлөөлөх тохиолдол цөөнгүй гарсаар байна. 

Цус өтгөн байх нь зүрх, судасны өвчлөлүүдэд хүргэж, нас барах эрсдэлийг нэмдэг. Цус өтгөрсөн байна гээд эмчийн зааваргүйгээр дур мэдэн эм хэрэглэж болохгүй. Харин эм хэрэглэлгүйгээр цусаа шингэлэх аргууд бий.


Ус уу

Буцалсан ус тогтмол уу. Цай, ундаа бус зөвхөн ус уух ёстой шүү. Цэвэр ус нь цусны бүлэн үүсэхээс сэргийлдэг хамгийн хүчтэй зүйл.

Оливын тос хэрэглэ

Ургамлын тосныхоо оронд оливын, маалингын тос хэрэглэ.

Сармис ид

Сармис нь олон зууны тэртээгээс хүмүүсийн хэрэглэж ирсэн шалгарсан хүнс. Хоол хүнсэндээ сармис тогтмол хэрэглэснээр цусны бүлэн үүсэх магадлал тал хувиар багасдаг.

Самар ид

Төрөл бүрийн самар, какао, гашуун шоколад нь цусыг шингэрүүлдэг. Мөн овъёос хэрэглээрэй.

Цагаан гаа хэрэглэ

Цагаан гаа, интоор, нимбэг, цангис зэргээс өдөр бүр хоолондоо хэрэглээрэй.

Дээр дурдсан зүйлүүдээс өдөрт дор хаяж 2-3-ыг нь хүнсэндээ хэрэглэвэл танд цус шингэлэх элдэв эм тан хэрэггүй болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Emch(69.253.43.151) 2022 оны 03 сарын 08

Shaadaga bolioroi zugeer sdakuud khunii ami khorlokh gej bga uym shig

0  |  0
Top