Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 07

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Монгол Улсын үндсэн хуульд эл өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн заасан учир бүх нийтээрээ амарна.

Бүх нийтийн амралтын өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх журамтай. Тиймээс маргааш буюу гуравдугаар сарын 8-нд бүх нийтээр амрах ба автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.


"МАРТЫН-8"-НЫ ТҮҮХЭЭС...

Мартын 8-ны энэ баярыг тэмдэглэх уламжлал Эртний Ромоос эхтэй. Тэр үед эрчүүд нь гэргий нартай бэлэг өгч, анхаарал халамж тавьдаг байжээ. Боол эмэгтэйчүүд хүртэл бэлэг авдаг байсан гэдэг. Бас энэ өдөр тэд ажиллахгүй байх боломжтой байжээ.

Мартын 8-ны орчин үеийн түүхээс гэвэл 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байжээ.

Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсчээ. Тэд мөн л ажлын нөхцөлөө сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихийг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан байна. Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top