"Европ ОХУ-д эмийн түүхий эд нийлүүлэхээ зогсоовол, БНХАУ орлоно"

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 07

Хятадын гаалийн байгууллагын тооцооллоор энэ оны 1-2 дугаар сард ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 26 тэрбум 430 сая ам.долларт хүрсэн байна. Интерфакс агентлагийн мэдээлснээр энэ нь 2021 оны мөн үеийнхээс 38%-иар өссөн үзүүлэлт болохыг gazeta.ru уламжиллаа.

Энэ хугацаанд ОХУ-аас БНХАУ-д хийсэн экспорт 35.8%-иар нэмэгдэж, 13.8 тэрбум ам.долларт хүрчээ. Харин импорт нь 41.5%-иар өсөж, 12.6 тэрбум ам.доллар болжээ.  2021 онд ОХУ, БНХАУ-ын худалдаа 148.8 тэрбум ам.долларт хүрч, 2020 онтой харьцуулахад 35.8%-иар өссөн байна.

ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Европын улс орнуудад ОХУ хоригууд тавьсан нь тус улсын эдийн засгийн салбаруудад хэрхэн нөлөөлөх нь анхаарал татсан сэдэв болсон. Тэгвэл "RNC Pharma" аналитик компанийн салбарын захирал Николай Беспалов үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор нийлүүлэлтийн хязгаарлалт үүсэж, доголдвол ОХУ-ын  зах зээл дэх эмийн түүхий эд нийлүүлэлтэд БНХАУ Европыг орлож чадна. БНХАУ-аас эмийн түүхий эдийн 90 хувийг татан авах боломжтой” гэж мэдэгдсэнийг Риа Новости мэдээлснийг gazeta.ru мөн эшлэн мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.191.204) 2022 оны 03 сарын 08

Орос чанар гэж байхгүй болох юм байна, хойноосоо авсан ч урдаасаа авсан ч ялгаагүй болох юм биш үү.

0  |  0
БиМонголХүн (59.153.114.196) 2022 оны 03 сарын 07

Хятад хүн бол Америк Англичуудаас хол илүү шударга хүмүүс

0  |  0
хуц(192.82.78.174) 2022 оны 03 сарын 07

Хятад эмэндээ хордож үхэцгээж дээ Оросууд

0  |  1
Top