Алба хаагчдыг эмнэлгийн зааварлагчаар бэлтгэлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 09

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран алба хаагчдыг эмнэлгийн зааварлагчаар бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах аврах 12,45 дугаар ангийн 15 алба хаагч хамрагдаж, болзошгүй гал түймэр, гамшиг ослын үед иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг чадвартай боллоо.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top