Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Биеийн тамир, спорт хороо”-ны Б танхимд байрлах 25х9 хэмжээтэй усан бассейн ажиллахад бэлэн боллоо. Уг усан бассейнд 10-15 хүн хичээллэх боломжтой бөгөөд дүүргийн залуучууд хүүхдүүдийг спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
Энэхүү ажлын явцтай дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцах үеэр тус төвд ажиллах мэргэжлийн багш нар болоод нэн шаардлагатай нарийн мэргэжлийн засварчдыг сонгон шалгаруулж авах талаар онцлон хэллээ.
Олон улсын стандартад нийцсэн спорт цогцолборын усан бассейн нь гурван аврагч, гурван багш болон Засаг даргын дэргэдэх усан спортын өсвөрийн шигшээ баг, иргэдийг хичээллэх боломжийг бүрдүүлж ажиллах юм.
Сэтгэгдэл ( 0 )