Сар бүрийн шинийн 8, 15-нд ХАНИЙН ДАЛЛАГА айлддаг

2022 оны 03 сарын 10

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба дацан хийдээс эмэгтэй хүүхдүүдэд Гэцэнпилийн даллага буюу ханийн даллага авахуулах хэрэгтэй талаар дараах мэдээллийг өгч байна.


Бар, луу, морь жилтэй эмэгтэй хүүхдийн 13, 16, 18 насанд нь ханийн даллага авахуулах хэрэгтэй. Хань ижлээ зөв сонгох талаар бурханы шашинд хүртэл номлосон байдаг.Зурхайн ухаанд бэрийн зурхай гэж байдаг бөгөөд түүнд ханийн тэнгэр, үрийн заяаны талаар дэлгэрэнгүй номлосон байдаг.

12 жилийг зургаа, зургаан жилээр нь эр, эм гэж хуваадаг. Хулгана, бар, луу, морь, бич, нохой гэсэн сондгой жилүүдийг эр жил гэнэ. Харин үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилийг тэгш жил буюу эм жил гэдэг. Эмэгтэй хүн сондгой буюу эр жилд төрсөн бол ханийн даллагыг бага наснаас буюу 13, 16, 18 насандаа авахуулах хэрэгтэй. Тэр дундаа бар, морь, луу жилтэй охид илүүтэй анхааран засал ном хийлгэх нь чухал.

Ханийн даллагыг хүрээ хийдүүд Гэнцэнбэлцэгийн даллага нэрээр айлддаг. Харин Төвөд нэрийг нь Гэцэнпил хэмээдэг. Ханийн даллага нь насны ханийг урин дуудах зан үйлийн уншлага юм.

Нэмж мэдээлэхэд  2022 орны гуравдугаар сарын 10-ны өдөр Шинийн 8 тохиож байна. Энэ өдөр нь Дарь Эх, Манал бурханы буулттай өдөр /яг энэ өдөр эдгээр бурхад замбуу тивд заларч байдаг/ тамын хаалга хаалттай ганц өдөр гэж бурхны /Будда/ шашинд заасан байна.

Хүн тэргүүтэй эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан бүгд амар амгаланг хүснэ. Амар амгалангийн үндэс нь бусдыг энэрч хайрлах, өргөж тэтгэх, буян үйлдэх, сайн сайхныг сэтгэн түгээхэд оршдог хэмжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түмпэн толгойтуудаа(139.5.216.254) 2024 оны 02 сарын 04

13 насанд хүнтэй суу гээгүй бна \nИрээдүйд сайн хүнтэй учраасай л гэж ерөөж бгаан\nМонголоор дүүрэн нөхөргүй эсвэл нөхөртөө дарлуулсан эм чүүд бнашоо

5  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 03 сарын 10

yun xany 13 nastai xuuxed shar xubalzuud odoo buur xuuxed ruu

0  |  0
Ok.(66.181.161.93) 2022 оны 03 сарын 10

Энэ новшоо болимоор юмаа зду гэж

0  |  0
балай(202.126.88.229) 2022 оны 03 сарын 10

13 настай жаахан хүүхдэд айн бүр балайрч ээ

0  |  0
Ард(166.205.147.131) 2022 оны 03 сарын 09

Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн.(Ухна сүх)

0  |  0
Зочин(203.91.115.51) 2022 оны 07 сарын 06

Элэнцэгийн ханийн даллага вэ

1  |  0
Иргэн(66.181.161.78) 2022 оны 03 сарын 10

Ийм юм байдаг л юм даа

1  |  0
Иргэн(202.9.46.137) 2022 оны 03 сарын 09

Юун ханийн даллаг вэ сайн ханийг зөв сонгох нь хүн хүний өөрийнх нь л асуудал болохоос лам нар худлаа ш дээ

0  |  0
Иргэн(202.9.46.137) 2022 оны 03 сарын 09

Юун ханийн даллаг вэ сайн ханийг зөв сонгох нь хүн хүний өөрийнх нь л асуудал болохоос лам нар худлаа ш дээ

0  |  0
Top