К-Попын хаад гэгддэг "Big bang" хамтлагийн дуучин T.O.P амиа хорлох оролдлого хийж байсан тухайгаа дурджээ.
2006 онд дебютээ хийж байсан тэрээр 2017 онд хар тамхи хэрэглэсэн нь багагүй шуугиан дэгдээсэн. Энэ нь түүний сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж, амиа хорлох оролдлого хийхэд хүргэж байсан тухай саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ.
Энэ тухайгаа тэрээр "Би анх удаагаа энэ тухайгаа олон нийтэд ярьж байна. Таван жилийн өмнө би амиа хорлохыг оролдож байсан. Хөгжмөө хаях тухай бодож байсан ч хэцүү үед минь цааш явах сэдэл нь хөгжим байсан. Би сүүлийн таван жилийн хугацаанд 100 гаруй дуу зохиосон. Номын тавиураа өөрийн бүтээлүүдээр дүүргэх сэдэл төрж эхэлсэн. Дахин төрж байгаа юм шиг л санагдсан" хэмээжээ.
Энэ хавар "Big Bang" хамтлаг дебютээ хийнэ хэмээн мэдэгдэж байсан. Харин T.O.P-ийн хувьд хамтлагаасаа гарна гэдгээ мэдэгдсэн бөгөөд өөрийн гэсэн энтертайнменттай болж хатуу, чанга системээс ангид, өөрийн хамтлагаас тэс өөр хамтлаг бүтээх бодолтой байгаа тухайгаа мөн дурдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )