Шатахууны үнэ өнөөдрөөс /2022.03.10/ дахин нэмэгдлээ.
Тодруулбал, АИ-92 шатахуун 100 төгрөгөөр нэмэгдэж, 2390 төгрөг болсон байна.
Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өндөр байсан ч Засгийн газар шатахууны үнийг барьснаар дотоодын аж ахуйн нэгжүүд нэлээд алдагдалд орсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдэгдэж байсан.
Энэ мэдэгдлийн дараа шатахууны үнийг даруй 600 төгрөгөөр нэмсэн. Ийн нэмсэн ч аж ахуйн нэгжийн хүлээх алдагдал өндөр байгаа тул 250 төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай, нэмэгдүүлэхдээ шатлалтай нэмэгдүүлнэ гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал тайлбарлаж, шатахууны үнийг чөлөөлж байв.
Үүнээс хойш шатахууны үнэ 20, 70, 50, 100 төгрөгөөр нэмэгдсээр өнөөдөр АИ-92 бензин гэхэд литр нь 2390 төгрөг хүрээд байна.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ арай дэндлээ алдагдалтай гээд худлаа үнээ нэмээд байхын
Шатлалтайгаар нэмнэ гээд бгаан нь хэд болохыг хэлээд бна нэг мөсөн нэмчихмээр дээ худлаа ингэж байхаар хэд болгохыг хүсээд бгаа хулгайчууд вэ
Uu yax ve lalar ymaa neeree yaasan gej nemdiin sariin exend avsan vneeree zarj boldgv myy dalimduulaal nemeed shaachiima