А.Дулмааг “Хүндэт дэвтэр”-т алдаршуулав

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

“Загасны Дулмаа” хэмээн олноо танигдсан нэрт эрдэмтэн, академич А.Дулмааг ШУА-ийн Ахмадын холбооноос “Хүндэт дэвтэр”-тээ алдаршууллаа. 

Академич А.Дулмаа нь 1964 оноос өнөөг хүртэл ШУА-ийн Байгалийн ухаан, Биологийн хүрээлэнд Амьтан судлал, Гидробиологи, Загас судлалын тасаг, лабораторид эрхлэгч, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийн захирлаар тасралтгүй 55 жил ажиллаж байна.

Тэрээр Дархадын хотгорын бүлэг нууруудаас эхлэн монгол орны бүх нуур усны хөвөгч болон ёроолч нугаламгүй жижиг амьтны ертөнц, загас, хөвөгч замаг, усны доод болон гуурст ургамлын зүйлийн бүтээгдэхүүн, тархац, биологи, экологийн онцлог, нөөц баялаг, усны амьдсын идэш тэжээлийн холбооны зүй тогтлыг судалж байна.

Түүний судалгааны үр дүнгээр  “Дархадын хотгорын нууруудын биологи”, “БНМАУ-ын нууруудын биологи”, “Монгол орны загас” 2 боть, “Монголын ховор загас” зэрэг эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл, ном, товхимол 40 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 300 гаруйг хэвлүүлжээ.

Академич А.Дулмаа нь Хөвсгөл, Дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуурууд, Хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод тал хээрийн Хөх, Сүхбаатар аймгийн Ганга, Дагшин, Зэгст зэрэг 8 аймгийн том жижиг 25 нууранд амоль, цагаан зарам, шивир жарга, булуу цагаан, хэлтэг, амарын хөөлөнхэй зэрэг загасыг нутаглуулан үржүүлжээ.

Ингэж загас  шинээр нутаглуулснаар жилд 50-340 тн загас барих нөөцийг улс орондоо бий болгосон нэртэй судлаач, эрдэмтэн юм. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.248) 2022 оны 03 сарын 13

Jaahan bhd min l iim l emee bsn.heveeree l bna.uruund ni orood l akvarium,zurag,nomnuudiig ni haraad l almairdag blaa.yrgelj goe tsai,amttnaar dailuulaad l.eej Dulmaaguai 2 buu halaal..saihan dursamj..

0  |  0
Зочин(66.181.161.53) 2022 оны 03 сарын 11

Энэ жил улаагчийн хар нуур ын эрэгт том сайхан хаус жуулчны бааз бариулсан бололтой амьдарч байналээ \n

0  |  0
Иргэн(31.173.87.216) 2022 оны 03 сарын 10

1974-75 оны үед Эрхүүд Политехникийн дээд сургуулийн бэлтгэл ангид сурч байхад Дулмаа гуайг цол хамгаалах гэж байгаа тухай сонсч байсан. Ихийг бүтээж, сайхан өндөр насалж байна шүү.

0  |  0
К(202.9.40.239) 2022 оны 03 сарын 10

Энэ хулгайн загасчид энэ хүнээс ичих хэрэгтэй

0  |  0
Top