Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой, Жендэрийн үндэсний хорооноос зарласан “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс дүүргийн үйлдвэр эрхлэгч эмэгтэйчүүдээс ажил үйлс, ур чадвараар бусдыгаа манлайлан ажиллаж буй 30 эмэгтэйг хамруулан, “БҮТЭЭЛЧ БҮСГҮЙЧҮҮД-30” уулзалт, үйл ажиллагааг 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг төвийн дарга Т.Уламбаяр нээн баяр хүргэж, үйл ажиллагаанд амжилт хүслээ.
“Эмэгтэйчүүдийн эрхэмсэг оршихуйн нууц” сэдвээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, “Бизнесийн ололт амжилт, туршлага” сэдвээр 17 дугаар хорооны үйлдвэрлэгч Шүр урлан ХХК-ний захирал Б.Мөнхшүр нар мэдээлэл зөвлөгөө өгч, чөлөөт ярилцлага хийн, харилцан туршлага хуваалцах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа.
Тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийн салбар бүрийн үйлдвэрлэл эрхлэгч бүсгүйчүүддээ талархал илэрхийлье.
Сэтгэгдэл ( 0 )