СЗХ хэд хэдэн компанид тусгай зөвшөөрөл олголоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болсон байна. Хуралдаанаар хоёр компанийн хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэхээр шийдвэрлэжээ. Мөн гурван хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахын зэрэгцээ даатгалын зуучлагчийн болон төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид олгохоор шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр иргэнд, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид олгохоор тус тус  шийдвэрлэлээ гэж СЗХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top